Явуулын иргэний танхим ажлуулж буй сайн туршлагаас

2015-02-10 14:23

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас иргэддээ хүрч ажиллан тэдний санал хүсэлтийг газар дээр нь очиж авах зорилгоор “ Явуулын иргэний танхим”  үйлчилгээг санаачилан 2013 оноос эхлэн  хэрэгжүүлээд байна.
Энэхүү 2 жилийн хугацаанд  хөдөөгийн 4 багт төрийн албан хаагчид тухайн багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн 10-18 хүний бүрэлдэхүүнтэй баг  бүрдүүлэн ажилласан байна. Явуулын иргэний танхимааар үйлчлэхийн давуу тал нь багийн ИНХ,  өдөрлөгт хүрэлцэн очиж чаддаггүй өндөр настан өтгөс бууралд хүрч үйлчилдэг төдийгүй өрх бүр мэдээллээр хангагдаж төр иргэний харилцаа улам бүр ойртдог давуу талтай.
 Айл саахалт буюу 5-10 өрхүүдийн иргэдийг цуглуулж  тэдэнд  сум орон нутгаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар мэдээлэл  өгч санал хүсэлтийг нь сонсож, харицлцан ярилцах байдлаар төрийн үйлчилгээг иргэн бүрт хүргэж ажиллласан бөгөөд  2013 онд “Таны үгийг сонсое” 2014 онд “Ярилцаж шийдье” уриатайгаар нийт 1000 гаруй иргэнд үйлчлэхэд давхардсан тоогоор 500 гаруй санал гарсан бөгөөд санал хүсэлт гарчээ.
Иргэдээс гарч буй саналуудын  ихэнх нь иргэдэд орон  нутгаас явуулж буй  үйл ажиллагаа бодлого шийдвэрийн талаарх мэдээллээр сайн хангах хэрэгтэйг болон төрийн албан хаагчдын харьцааны соёлын доголдол, үйлчилгээг иргэдэд хүргэхдээ гаргаж буй зөрчил дутагдлууд, байгаль орчны тухай, иргэдийн дунд хууль эрх зүйн  талаархи  мэдээлэл дутуу дулимаг байгааг анхаарах шаардлагатай гэсэн санал хүсэлтүүд зонхилжээ.   Явуулын иргэний танхимаар үйлчилж байгаа нь сайшаалтай боловч иргэдээс гарч буй саналуудыг ажил хэрэг болгох, энэ үйлчилгээгээ тогтмолжуулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг ч бас иргэд сануулсан ажээ.
 Сумын ИТХ-аас иргэдээс гарсан саналуудыг эрэмбэлэн холбогдох төрийн байгууллага албан тушаалтанд хүргүүлсэн бөгөөд хариуг иргэнд мэдээлэх ажлыг зоихон байгуулсан байна. Явуулын иргэний танхимын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх зорилгоор Мөрөн телевизээр нэвтүүлэг хийж, аймгийн хэмжээнд нэвтрүүлсэн ажээ.



Сэтгэгдэл ачааллаж байна ..