ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2019-04-12 15:11

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

1.    Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр онол, арга зүйн болон олон улсын сайн туршлагаар мэдлэгийн бүтээгдэхүүн гаргах зорилгоор “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах онол, практикийн асуудлаар ном орчуулах” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.    Зөвлөх үйлчилгээ нь нийт 2 багцаас бүрдэнэ. Зөвлөх нь хувь хүн байх бөгөөд нэг болон хэд хэдэн багцад саналаа ирүүлж болно.

Багц 1:
1.    A Practical Guide to Constitution Building (International Institute for Democracy and Electoral Assistance /International IDEA/, 2011) - А5 хэмжээтэй 488 нүүр.

Багц 2:
1.    Legality (Scott J. Shapiro, 2011) - 6 x 1.2 x 9 инч хэмжээтэй, 472 нүүр
3.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь дор дурдсан шаардлагыг хангасан хувь хүн (чадварыг нэмэгдүүлэх зорилгоор түншлэлийн хэлбэрээр оролцож болно) байх бөгөөд уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (анкет, боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар, гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, холбогдох материалууд г.м) ирүүлнэ.

Зөвлөхөд тавигдах шаардлага:

Ерөнхий шаардлага:
Боловсрол, мэргэжил:    Дээд боловсролтой. Эрх зүйч, төрийн захиргаа эсхүл олон улсын харилцааны мэргэжилтэй.
Туршлага :    -    Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
-    Ижил төрлийн хууль зүйн орчуулгын ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх;
-    Хууль тогтоох байгууллага болон хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлэн оролцож  байсан бол давуу тал болно.
Чадвар     -    Англи хэлний бичгийн орчуулга хийх өндөр чадвартай байх;
-    Монгол хэлний бичгийн өндөр чадвартай байх;
-    Баримт бичиг боловсруулах, компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай байх.

4.    Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 10:30 цагаас өмнө ирүүлнэ үү.

Зөвхөн хураангуй жагсаалтад орсон этгээдэд хариу мэдэгдэнэ.

“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж, НҮБ-ын төв байр, 511 тоот, Утас: 7014-4565

Гаднах дугтуйд бичих мэдээлэл: “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах онол, практикийн асуудлаар ном орчуулах” зөвлөх үйлчилгээний тендер




Сэтгэгдэл ачааллаж байна ..