Иргэдээ чадавхжуулж буй Говь- алтай аймгийн Баян-уул сумын ИТХ-ын сайн туршлагууд

2016-01-16 14:21
Говь-Алтай аймгийн Баян-уул сумын ИТХ нь “ИТХ-д иргэдийн оролцоог хангахад дэмжлэг үзүүлэх” тэтгэлгийнхээ хүрээнд бусад аймаг, сумдын ИТХ-ууд санаа авч болохоор сайн туршлагуудыг энгийн, жижиг асуудлууд дээр туршин, хэрэгжүүлсэн байна. 
Сумын ИТХ-аас 2015 онд тус суманд Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлуудын баримт бичиг болон тендер зарласан тухай оролцогчийн бүрдүүлсэн баримт бичгүүдтэй танилцаж, хяналт шинжилгээ хийсэн байна. 
Туршлага 1:  Дотоод товъёогийг иргэдэд ойлгомжтой байдлаар боловсруулсан.

Иргэдэд тендертэй холбогдох хуулийн сургалт хийхдээ хууль биш баримт бичиг боловсруулах аргачлалыг заах хэрэгцээ гарч ирсэн. 
Олон нийтийн оролцоотойгоор 3 багт өвс тэжээлийн агуулах барих, 2 багт багийн төв барих, 3 багт үлийн цагаан огтоно устгах, мал угаалгын ванн барих худалдан авалтуудын бүх тендер хүчингүй болсон байсан. Шалтгаан нь иргэдийн худалдан авах үйл ажиллагааны талаарх мэдлэг муу, олон нийтийн оролцоотой худалдан авалтын бичиг баримтын бүрдүүлэлт хангалтгүйгээс тендерүүд хүчингүй болсон байсан. 
Энэхүү сургалтаар тендерийн баримт бичгийн бүрдүүлэлтийн дотоод товъёогийг иргэд, аж ахуй нэгжид ойлгомжтой, хялбаршуулсан, загвар болгон гаргасан 
байна. 
Олон нийтийн оролцоотой худалдан авах тендерт оролцох гэж байгаа иргэдэд сургалт зохион байгуулахад худалдан авах тухай хуулийн талаарх мэдээлэл өгөх нь гол биш, тендерийн баримт бичиг хэрхэн бэлдэх талаар сургалтыг /дээрх товьёог/  зохион байгуулвал илүү ойлгомжтой, иргэдийн амьдралд ойрхон ойлгомжтой байсан.  

Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны тендерт иргэн бичиг баримтаа бэлтгэхдээ хамгийн эхлээд товьёог хийх бөгөөд дараах байдлаар баримт бичгээ бэлтгэж ирүүлнэ.

Үзүүлэлт

Хуудасны дугаар

1.

Үнийн санал

1

2.

Хамтран ажиллах гэрээний хуулбар

2-3

3.

Ажиллах хүчний танилцуулга, иргэний үнэмлэх болон мэргэжлийн үнэмлэхний хуулбарууд

4-8

4.

Харилцагч банкны тодорхойлолт /хугацаа хэтэрсэн өргүй байх/

9-11

5.

Сүүлийн 2 жилд аль нэг гишүүн нь ижил төстэй ажил гүйцэтгэсэн бол ажлын жагсаалт, гэрээний хуулбарууд

12-19

6.

Машин механизм тоног төхөөрөмжийн жагсаалт

20-22

7.

Төсөв

22-30

8.

Ажиллах хүчний график

31

9.

Хуудас бүр нь дугаарлагдсан байна. Шаардлагатай бол хуулбар хувийг бэлэн байлгана.



Туршлага 2: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээний санал авах маягтыг иргэдэд ойлгомжтой боловсронгуй болгосон загвар 

Сум оронд нутагт Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажил, үйлчилгээний талаар иргэдээс санал авдаг. Энэхүү санал авах маягтыг иргэдэд илүү ойлгомжтой болгох үүднээс чиг үүргүүдийг оруулж өгсөн. 
Иргэд санал өгөхдөө сумд нэн тэргүүнд шаардлагатай байгаа зүйлийг тэр болгон мэдэж санал өгдөггүй, тэрээр өөрийнхөө орчин тойронд байгаа зүйлийг сайжруулахад саналаа өгдөг. Жишээ малчид худаг сэргээн засварлах, малжуулах, булгийн эх хамгаалах гэх өөрт хамаарах ажлын төлөө санал өгдөг. Өөрөөр хэлбэл сумын төвд юу хэрэгцээтэй байгаа талаар мэдээлэл иргэдэд байдаггүй. 
Иймд иргэдээс авах санал асуулыг хуудсыг өргөн цар хүрээтэй орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр юуг хийж болох талаарх мэдээллийг багтаасан асуулгын хуудас боловруулсан нь шинэчилсэн маягтын давуу тал юм. 





                                                                                         шинэ маягт

Туршлага 3: Сумын ИТХ-аас  сумын үнэлгээний хорооны гишүүд А3 гэрчилгээтэй эсэх, хугацаа нь хүчин төгөлдөр эсэхийг шалгах хяналтын баг ажиллуулж байх  
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй тендер зарлахдаа үнэлгээний хорооны гишүүд нь А3 гэрчилгээтэй болон гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэхэд хяналт тавих эрх бүхий этгээд сум орон нутагт байдаггүй. Иймд сумын ИТХ-ын тэргүүлэгчдээс үнэлгээний хороо байгууллагдах бүрт хяналт хийх тусгай журам боловсруулж, хяналт шалгалтыг тогтмол хийж байхаар болсон байна. 



Сэтгэгдэл ачааллаж байна ..