Өндөршил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дотоод хяналтын зөвлөл байгуулжээ

2014-12-11 15:09

 Дундговь аймгийн Өндөршил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (ИТХ) Тэргүүлэгчдээс нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа, хурлаас  гаргаж байгаа тогтоол шийдвэр, иргэдэд үзүүлж байгаа ажил үйлчилгээ нь Монгол Улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтны болон өөрийн гаргасан шийдвэрт нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх зорилгоор дотоод хяналтын зөвлөлийг З хүний бүрэлдэхүүнтэй байгуулан  ажиллах журмыг баталжээ.

Дотоод хяналтын зөвлөл нь 2014 онд сумын ИТХ-ын болон ИТХТ-ийн хуралдаанаас гарсан тогтоолуудын үндэслэл, үйлчлэлд мониторинг хийх, ИТХ-ын үйл ажиллагааг иргэдээр үнэлүүлэх ажлыг ТББ-аар гүйцэтгүүлж, дүгнэлт хийх ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.



Сэтгэгдэл ачааллаж байна ..