‘Хотын Засаглал” төсөл

2016-03-17 12:55

1990 оноос хойш, Монгол улс нь улс төр, эдийн засгийн шилжилтийн үеийг туулан гарч байгаа билээ. Үр дүнд нь, уул уурхайн огцом өсөлтөөр хөөрөгдсөн Монголын эдийн засаг нь дэлхийд хамгийн хурдан өсөлттэй болсон. Эдийн засгийн энэхүү хурдацтай өсөлт нь  ажил эрхлэх боломж болон амьдралын нөхцөл байдлууд Улаанбаатар хотод илүү сайн байна гэж ойлгоход хүргэж, хөдөө орон нутгийн шилжилт хөдөлгөөнд түлхэц өгсөн.

2014 оны байдлаар, 3 сая хүн амын бараг тал хувь нь буюу 1,36 сая хүн нийслэл хотод амьдарч байна. Гэсэн хэдий ч Улаанбаатар хот дахь хязгаарлагдмал зай, байр орон сууцны дутагдалтай байдал зэргээс болж хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд нь ихэнхдээ эмх замбараагүй байрласан, төлөвлөгдөөгүй хөршүүд болж гэр хороололд суурьшиж байна.

Гэр хороололд оршин суугчид болон хотын төвд байранд амьдардаг оршин суугчдын хоорондох тэнцвэртэй бус орлого нь гэр хороололд төвлөрч байгаа ядуурлын түвшинг улам өсгөж байна.

Төслийн зорилго:

Азийн сан нь “Хотын Засаглал” төслийг хэрэгжүүлэхээр Швейцарийн Хөгжлийн Агентлагтай гэрээ байгуулсан бөгөөд энэхүү төсөл нь иргэдийнхээ хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан тогтвортой үйлчилгээнүүдээр иргэдээ хангадаг, иргэдийнхээ өмнө хариуцлагатай байдаг, ардчилсан, хүчтэй төрийн байгууллагуудтай байх өргөн хүрээний зорилготой юм.

Төсөл нь гэр хорооллын 33 хороодод хэрэгжих бөгөөд Улаанбаатар хотын бүх 9 дүүргийг хамарч, 330,000 иргэнд хүрэх болно. Хороодыг сонголтыг 2014 онд хотоос явуулсан судалгаанд эрүүл мэнд, аюулгүй байдлын индексээрээ хангалтгүй гэж үнэлэгдсэн хороодыг хамруулан хийсэн болно.

Төслийн үргэлжлэх хугацаа, хамтрагч нар, дэмжлэгүүд болон хэрэгжилт:

Төсөл үргэлжлэх хугацаа:  2015 оны 7-р сараас 2018 оны 12-р сар

Төслийн хамтрагч түншүүд: Улаанбаатар хотын Захирагчийн алба, Нээлттэй Нийгэм Форум, Транспэрэнси Интэрнэйшнл Монгол, Ардчиллын Боловсролын Төв

Төслийн дэмжигчид: Энэхүү төслийг Швейцарийн Хөгжлийн Агентлаг санхүүжүүлж байгаа бөгөөд Засаглалыг дэмжих ба Төвлөрлийг сааруулах хөтөлбөр- II-ийн дор Улаанбаатар хотын Захирагчийн албаас дэмжин ажиллаж байна.

Төслийн хэрэгжилт:  Азийн сан нь эдгээр үйл ажиллагаануудыг Дэлхийн Банкны Тогтвортой амьжиргаа-III төсөл болон түүний Монгол дахь нийгмийн хариуцлагын гол чиглэл төсөл, НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөр, түүний Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх төслүүдтэй хамтран хэрэгжүүлэх юм.

Засаглалыг дэмжих, Төвлөрлийг сааруулах хөтөлбөр-II -тай хамтран УИХ-ын Тамгын Газар, Сангийн яам болон Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэрэгжүүлж байгаа  иргэний оролцоо ба төвлөрлийг сааруулах бодлого болон орон нутгийн удирдлага ба иргэний оролцоог дэмжихэд чиглэгдсэн бусад бүрэлдэхүүн хэсгүүдээ хангах болно.

Төслийн үр дүн, бүрэлдэхүүн хэсгүүд:

Төслийн зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудыг хангах болно.

1.      Төсвийн үйл явцад иргэдийг илүү их оролцуулах, оролцоот төсөв дэхь иргэний оролцооны арга хэмжээнүүдийг шинэтгэн сайжруулах,  турших

2.       Өрсөлдөөнт тэтгэлэг зарлаж, санхүүжилт олгон орон нутаг дахь төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх

3.      Орон нутгийн төрийн байгууллагатайгаа харилцах харилцаа, хамтын ажиллагааг сайжруулахад нь гэр хорооллын оршин суугчдыг идэвхжүүлэх, тэдэнд дэмжлэг үзүүлэх чадавх бэхжүүлэх иж бүрэн хөтөлбөрийг боловсруулж, турших

4.      Иргэдтэйгээ хамтран ажиллахад  илүү оролцоотой, ил тод, нээлтэй, хариуцлагатай болоход нь Улаанбаатар хотын төрийн байгууллагад зориулан чадавх бэхжүүлэх иж бүрэн хөтөлбөрийг боловсруулах

5.      Иргэд болон орон нутгийн албан хаагчдын чадавх бэхжүүлэх хүчин чармайлтуудын институцлэх


Төслийн хамрах хүрээ: 

Оролцоот төсөв: 2013 оны 1-р сард хэрэгжиж эхэлсэн Төсвийн тухай хууль нь нийтийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулах, засгийн газрын ? ин тайлагналтыг сайжруулах зорилготой юм. Энэ хуулийн нэг гол үр дүн нь Орон нутгийн хөгжлийн сангийн эрх мэдлийг Улаанбаатар болон хөдөө орон нутагт хоёуланд нь орон нутгийн удирдлагад шилжүүлсэн явдал юм. Төсвийн тухай хууль нь  шийдвэр гаргахад олон нийт орох, зөвлөх боломжийг олгосон анхны хууль юм. 

2015 оны 5-р сард дүүргийн болон  хорооны албан хаагчид болон оршин суугч иргэд нийт 833 хүн оролцсон суурь судалгаагаар  хамгийн их санаа зовоож байгаа дарамттай асуудлуудыг тодорхойлсон. Иргэд, хорооны болон дүүргийн албан хаагчдаас тэдний дүүрэг эсвэл  хороондох хамгийн санаа зовоож байгаа 3 асуудлыг  нэрлэнэ үү гэж асуухад:

Үйлчилгээнүүд

Иргэд

Хорооны албан хаагчид

Дүүргийн албан хаагчид

Газар олголт, төлөвлөлт ба менежмент

12%

13,3%

15,0%

Агаарын бохирдол

11%

5,1%

20%

Хөрсний бохирдол

10%

13,8%

6,7%

Ажилгүйдэл

14,2%

13,8%

5%

Амьжиргааны түвшин

8,2 %

9,2%

6,7%

Орчноо тохижилт / гудамжны гэрэлтүүлэг, тоглоомын талбай, ногоон байгууламж/

12,5 %

14,3%

8,3%

Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж

7,3 %

11,2%

10%

Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдал

4,5 %

3,6%

6,7%

Аюулгүй байдал, гэмт хэрэг

3,5 %

3,1%

5%

Нийтийн   ашиглалтын үйлчилгээ/ ундны усны хангамж, хог хаягдлын менежмент, цахилгаан эрчим хүчний хангамж /

7,2 %

3,1%

8,3%

Дэд бүтэц, зам тээвэр

9,6%

9,7%

8,3%

Бүгд

100 %

100%

100%


Суурь судалгаагаар, төсөлд хамрагдаж байгаа 33 хороодоос судалгаанд оролцогчдын 82% нь Орон нутгийн хөгжлийн сангийн талаар мэдэхгүй байсан байна. Хөрөнгө хуваарилахдаа иргэдтэйгээ зөвлөлдөж шийдэх нь олон Монголчуудын хувьд шинэ зүйл юм. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хуваарилах, асуудлуудаа тодорхойлон гаргах болон үйлчилгээг үнэлэх гэх мэт орон нутгийн удирдлагын шийдвэр гаргах бүхий  л түвшинд дэмжлэг үзүүлэхэд нь иргэдийн оролцоо болон хяналт хэрэгтэй юм.  “Хотын засаглал” төсөл нь чухал иргэдийн оролцоог сайжруулахын тулд ач холбогдол бүхий боломж болон мотивацуудаар хангах замаар ил тод байдлын механизм болон шударга сонгон шалгаруулалтын шалгууруудыг сайжруулах зорилготой юм.

Үйлчилгээг хүргэх: Суурь судалгаагаа, төрийн үйлчилгээний хүртээмж, чанар нь төсөл хэрэгжиж байгаа хороодуудад асуудал хэвээр үлдсэн.  Хүүхдийн тоо хэтрэлттэй цэцэрлэгийн чанар, хүртээмж хамгийн бага үнэлгээ /5 –аас 2,6 /-ээр үнэлэгдсэн бол гудамж талбай болон амьдрах орчны тохижилт, газар олголтын үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн сургалт болон зээлүүд гэх мэт үйлчилгээнүүдийн чанар, хүртээмж хангалтгүй байна. 

Бусад бүх үйлчилгээнүүд нь хангалттай сайн” буюу арай өндөр дүгнэгдсэн байна. “Хотын Засаглал” төсөл нь тэргүүлэгч чиглэлийн үйлчилгээнүүдийн чанар сайжирч байгаа эсэхийг тодорхойлохдоо хэрэглэгчийн онооны картыг хэрэглэх гэж байгаа бөгөөд ингэснээр энэхүү үйлчилгээг үзүүлэгч нарын дунд үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах өрсөлдөөнт санхүүжилт зарлаж, жижиг тэтгэлгүүд олгох юм. “Хотын Засаглал” төсөл нь хорооны түвшинд зорилтот нийгмийн халамж үйлчилгээнүүдийг хүргэх ажлыг туршсанаар хотын захиргааны  засаг захиргааны төвлөрөл сааруулалтыг дэмжиж байгаа юм. Хотын захиргаа нь ядуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон эмэгтэйчүүдэд ихэнхдээ чиглэгдсэн нийгмийн халамжийн холбогдох 5-10 үйлчилгээнүүдийг өөрчлөхөөр төлөвлөж байна.

Иргэдийн чадавхийг бэхжүүлэх:  Төсөлд хамрагдах 33 хороод тус бүрт дунджаар 3,000-4,000 өрх айл байна гэж үзэн “Хотын засаглал” төсөл нь төслийн зорилтот хүрээнд багтаж байгаа бүх хорооны оршин суугчдад тулгарах сорилт, бэрхшээлүүдийг даван туулахын тулад өрх айлуудаар болон тэдний дунд мэдээллээ солилцож, иргэдэд дэмжлэг үзүүлэх болно. “Хотын засаглал” төсөл нь хотын нөхцөл байдалд зориулж боловсруулсан сургалтын гарын авлагуудыг ашиглаж иргэдийн чадавхийг бэхжүүлэх болно. Өөрөөр хэлбэл сургагч багш нар шиг үйлчилгээг үзүүлж болох хэсгийн сайн дурын ажилтан нар гэх мэт идэвхтэй иргэдээ идэвхжүүлэн, мотивац өгөхийн тулд сургагч багш нарын динамик сургалтанд энэхүү гарын авлагыг  ашиглаж болно. Сургалтын дараа, “Хотын засаглал” төсөл нь цахим хуудас болон гар утасны аппликейшнээр дамжуулан цахим гарын авлагуудыг боловсруулан, түгээх замаар илүү өргөн хүрээнд сургалтын гарын авлагыг ашиглах боломжоор хангаж төслөө өргөжүүлэх болно.

Төрийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх: суурь судалгаанд тэмдэглэгдсэнээр бол санал асуулганд оролцсон төрийн албан хаагчдын талаас илүү хувь нь тэд ихэнхдээ төлөвлөгдсөн байнгын бус сургалтуудад хамрагддаг гэж онцлон тэмдэглэсэн байна. Энэ нь төрийн байгууллагууд сургалтын хөтөлбөрүүд байдаггүй, сургалт болох газруудыг төлөвлөдөггүй, боломж нөхцөл бүрдэх үед л сургалтыг явуулдаг хандлагатай байдаг гэдгийг харуулж байна. “Хотын засаглал” төсөл нь Улаанбаатар хотын Захирагчийн албаны янз бүрийн түвшний албан хаагч нарт зориулан модульд суурилсан сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулахдаа мэргэжлийн боловсролын байгууллагуудын хотын засаглалын шинжээч нарын нэгэн багтай хамтран ажиллах болно.

Чадавхи бэхжүүлэх хөтөлбөрүүдийг институцлэх: Иргэдийн болон төрийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэхэд зориулан боловсруулах иж бүрэн сургалтын санаачлагуудыг төслийн хүрээнээс гадна цаашид тогтвортой байдлыг хангах үүднээс “Хотын засаглал” төсөл нь энэхүү хөтөлбөрүүдийг сонгосон нэгэн боловсролын институци байгууллагын  хөтөлбөрт нь оруулж өгч, институц түвшинд хүргэх болно. “Хотын засаглал” төсөл нь сонгогдсон институцийн чадавхийг сургалтын төв болон ажиллахад нь чадавхийг нь бэхжүүлэх болно.

Мөн эмэгтэй лидерүүдийг бий болгох боломжуудыг дэмжих, хотын төрийн байгууллага болон тэдний албан хаагчдын дунд мэргэжлээрээ хөгжих соёлын арга хэмжээнүүдийг явуулах, хотын захиргаанд сургалтын арга зүйг системчлэхэд нь туслалцаа үзүүлэх болно.

 "Urban Governance Project" 

Factsheet-ээс орчуулав. 











Сэтгэгдэл ачааллаж байна ..

  • ӨНӨӨДӨР:
  • 2 867
  • НИЙТ:
  • 123 576