Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2014 оныг “Иргэдийн оролцоо ил тод байдлыг хангах” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

2014-10-31 17:48

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдээс 2014 оныг “Иргэдийн оролцоо ил тод байдлыг хангах”  зорилтыг дэвшүүлэн олон олон ажлуудыг санаачлан ажиллаж байна.

Иргэдээ төлөөлөн хуралд сонгогдсон төлөөлөгчдийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор төлөөлөгчийн ёс зүйн дүрэм, төлөөлөгчийн ажиллах чиглэл, ИТХ-ын хуралдааны дэг, хурлын хороодын үйл ажиллагааны журам, төлөөлөгчдийн үйл ажиллагааны самбарыг гарган төлөөлөгчдийн хуралдаа оролцож байгаа байдлыг сонгогчдод нь мэдээлэх, мөн төлөөлөгчдийн ярилцлагын цаг гаргаж, сар бүрийн 2 дахь 7 хоногийн Лхагва гаригт уулзаж асуудлуудаа ярилцдаг уламжлалтай болжээ. Хурлын төлөөлөгчдийг тойрогт нь ажиллуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох иргэд, сонгогчтой уулзах боломжоор хангаж Иргэний танхим, санал хүсэлт хүлээн авах суурин утас ажиллуулах болон  бензиний дэмжлэг үзүүлж байна.

Иргэд өөрийн биеэр оролцон санал хүсэлтээ бүрэн илэрхийлэх боломж нь багийн хуралдаа оролцох явдал  юм. Тиймээс  Багийн Иргэдийн Нийтийн Хурлын (Цаашид БИНХ)  дотоод ажил, бичиг хэргийн стандартыг сайжруулах зорилгоор  БИНХ-ын дарга нарт бичиг хэргээ хэрхэн хөтлөх, хурлын материалаа хэрхэн бүрдүүлж архивлах талаар  сургалт зохион байгуулж,  албан бланкаар хангаж, ажлын дэвтэртэй болгосон байна.

 Ил тод байдлыг хангахад иргэдийг мөн төлөөлөгчдийг мэдээллээр сайн хангах, хяналт шалгалт явуулж байх нь чухал үр нөлөөтэй. Ийм учраас ИТХ-ын төлөөлөгчид, Тэргүүлэгчдийг хуралдаанаар хэлэлцэх асуудлыг судлах, санал дүгнэлтээ гаргах  хугацаа олгож 3 хоногийн өмнө хуралдааны материалыг хүргүүлж, хурлын хороодын жилийн ажлын төлөвлөгөөг батлан, хяналт шалгалтыг тодорхой удирдамжийн дагуу тухайн онд  хяналт шалгалт хийх  ажлын графикийг оны эхэнд гарган албан байгууллагуудад хүргүүлж, улирал тутам хороодоос явуулж, шалгалтын дүнг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн үүрэг чиглэл, зөвлөмж гарган ажиллдаг ажээ.

Иргэдийн оролцоог хангах чиглэлээр Иргэний танхим байгуулан хариуцсан ажилтантай болсноор иргэдэд сумын ИТХ, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах суурин утас ажиллуулах, иргэдэд хууль эрх зүйн болон ажил хэргийн  мэдээ, мэдээлэл хүлээн авахад интернэтээр үйлчлэх үйлчилгээг үзүүлж байна.

Нийтийн мэдээ мэдээлэлийн самбарыг ОНХС-ын хөрөнгөөр шийдвэрлэж иргэд үзэж танилцах боломжтой 5 газарт байршуулан мэдээллийг хүргэж ажиллаж байна.  ИТХ-ын хуралдааны нээлттэй байдлыг хангаж FM радиогоор шууд дамжуулан, мөн хуралдааныг өргөтгөн албан байгууллагын дарга, эрхлэгч нар, төрийн албан хаагчид, иргэдийг урилгаар оролцуулахаас гадна тухайн хуралдаанд өөрсдийн хүсэлтээр оролцохоор ирсэн иргэдийг хуралдаанд чөлөөтэй оролцуулж, хуралдааны дэгийн дагуу санал бодлоо илэрхийлэх боломжоор хангаж байна.


Сэтгэгдэл ачааллаж байна ..