Өвөрхангай аймгийн Баруунбаян -Улаан сумын 4 багт багийн иргэдийн нийтийн хурлууд боллоо.

2014-10-31 17:51

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Цагаан-Овоо, Хүүхдийн-Ус, Өлзийт хошуу, Хөөвөр багуудын иргэдийн нийтийн хурал,  өдөрлөг  2014 оны 10-р сарын 15- аас 2014 оны 10-р сарын 24-ний хооронд зохион байгуулагдлаа.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын Газар,төрийн байгууллагууд багуудийн хуралд хамтран оролцож иргэдийн дунд Засаг  дарга  Д.Баатарчулуун“Архидалтгүй - Өвөрхангай” хөтөлбөр,   сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Цэрэндолгор          “ Багийн ИНХ-ын эрх, хэрэгжүүлж байгаа арга хэлбэрүүд”,  ЗДТГ-ын дарга Б.Доржнямбуу  “Сумын дүрмийн төсөл”,  ЕБС-ийн захирал Д.Долгорсүрэн “Хүн байхын учир”,  Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Т.Долгорсүрэн “Зайны сургалтын тухай”,  ЭМТ-ийн эрхлэгч эмч Д.Байгальмаа “Эрүүл мэндийн довтолгоо -2014, заавал хэвшүүлэх 21 дадал” , Соёлын төвийн эрхлэгч Б.Бямбадулам “Хүний хөгжил, хүмүүжил, төлөвшил”, сумын ХААН банкны захирал  Б.Пүрэвсүрэн “Цахим банкны тухай”, сумын Төрийн банкны захирал Т.Баасансүрэн “Хүүхдийн гэнэтийн ослын даатгалын тухай”  сэдвүүдээр  төрөл бүрийн танин мэдэхүйн чиглэлийн сургалтуудыг  явуулсны зэрэгцээ  иргэдийнхээ дунд “Архигүй орчныг хэрхэн бүрдүүлэх, архигүй сум, баг хэрхэн бий болгох вэ?”, “Иргэдийн идэвх оролцоог хэрхэн сайжруулж, идэвхжүүлэх тухай “ сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулжээ .

 Энэхүү хэлэлцүүлгийн дүнд тус сумын Цагаан –Овоо багийн хамт олон “Архигүй баг” болох уриалгыг гаргасан. Мөн иргэдийн идэвх оролцоог сайжруулах зорилгоор  Багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга  багийн хурлын зарыг мессежээр, бичгээр, биеэрээ  хүргэж байх,  энэхүү зарыг авсан иргэд заавал урьдчилан ямар нэг хэлбэрээр БИНХ-даа оролцох эсэх  талаар хариу мэдээлэл өгч эргэх холбоотой ажиллах хэрэгтэй гэсэн саналуудыг  багийн иргэд  гаргажээ.  Мөн Өлзийт хошуу багийн иргэдээс багийнхаа иргэдийн идэвхийг өрнүүлэх зорилгоор үйл ажиллагаа бүрт оролцохдоо “Аравтын систем”-ийн зарчмыг баримтлан аравтын дарга нар хариуцсан иргэдийг нийтийн үйл ажиллагаанд хамруулж  ажиллах санаачилгыг  гарган цаашид мөрдөж ажиллахаар болсон байна.


Сэтгэгдэл ачааллаж байна ..