“KHURAL.MN ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛУУДЫН НЭГДСЭН ПОРТАЛ, ИНТЕРАКТИВ ЦАХИМ ХУУДАСНЫ ДЭД ЦАХИМ ХУУДСЫГ ХӨГЖҮҮЛЭХ ” УРАЛДААНЫ ТУХАЙ ЗАРЛАЛ

2014-11-13 07:07

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын нэгдсэн, портал цахим хуудас KHURAL.MN-ий аймаг, сум, дүүргийн ИТХ-ын дэд цахим хуудсыг хөгжүүлэх, тэдгээрийн мэдээ мэдээллийн чанар, стандартыг сайжруулах зорилгоор “KHURAL.MN Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын нэгдсэн портал, интерактив цахим хуудасны дэд цахим хуудсыг хөгжүүлэх” уралдааныг аймаг, сум, дүүргийн бүх шатны  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дунд зарлаж байна.

Шагналын сан нь 1 сая төгрөг, нийт 18 ИТХ-ыг шалгаруулна. Үүнээс аймгийн ИТХ-5, сумын ИТХ-11, дүүргийн ИТХ-2 байна.

Khural.mn-ий аймаг, сум, дүүргийн дэд цахим хуудсыг хөгжүүлэх уралдаан зарлагдсанаас хойш хуанлийн 7 хоногийн хугацаанд ИТХ уралдаанд оролцох хүсэлтээ цахим шуудангаар болон албан бичгээр төслийн нэгжид ирүүлж, уралдааны удирдамж, тавигдах шалгуур үзүүлэлтийг талаарх мэдээллийг авна. Уралдааныг дүгнэх хугацаанаас өмнө тавигдсан шалгууруудыг хэрхэн хангасан талаарх тайлан ирүүлнэ. Уралдаан нь 2014 оны 12-р сарын 15-ны өдөр хүртэл үргэжилж дүнгээ гаргах ба дэд цахим хуудасны хөгжүүлэлтийг дүгнэхдээ 2014 оны 10-р сарын 15-наас 12-р сарын 15-ны хугацааг хамруулна.

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн нэгж

Улаанбаатар хот- 15141, Ш/х-303 Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын  11 дүгээр байр, 6 дугаар давхар 606 тоот өрөө

cslg@parliament.mn, утас/Факс: (51) 264565


Сэтгэгдэл ачааллаж байна ..