ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2019-08-20 15:39

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

1.    Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл нь “Нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.    Зөвлөх үйлчилгээ нь нийт 2 багцаас бүрдэнэ. Зөвлөх нь хувь хүн байх бөгөөд нэг зөвлөх зөвхөн нэг багцад саналаа ирүүлнэ.
Багц 1 /Зөвлөх 1/: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн (аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо) гүйцэтгэх чиг үүрэг, ИТХ болон Засаг даргын хоорондын харилцаа
Багц 2 /Зөвлөх 2/: Төв – орон нутгийн хоорондын харилцаа, орон нутгийн төсөв, санхүү, эдийн засгийн эрх мэдлийн асуудал

3.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь дор дурдсан шаардлагыг хангасан хувь хүн байх бөгөөд уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (анкет (CV), боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар, гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, холбогдох материалууд г.м) ирүүлнэ.
Зөвлөхөд тавигдах шаардлага:
Боловсрол, мэргэжил:    Дээд боловсролтой, эрх зүйч эсхүл төрийн удирдлагын мэргэжилтэй. Өөр салбарын мэргэжилтэй бол төрийн болон нутгийн удирдлагын байгууллагад 10-аас дээш жил ажилласан туршлагыг үүнтэй дүйцүүлэн үзэж болно.
Туршлага:  Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх; Төрийн удирдлага эсхүл нутгийн удирдлагын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх.
Чадвар:   Хууль тогтоомжийн төсөл боловсруулах чадвартай байх; Монгол болон гадаад хэлээр судалгаа, шинжилгээ хийх чадвартай байх.

4.    Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Зөвхөн хураангуй жагсаалтад орсон этгээдэд хариу мэдэгдэнэ.
 
Хаяг: “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж, НҮБ-ын төв байр, 504 тоот, Утас: 7014-4565
Гаднах дугтуйд бичих мэдээлэл: “Нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” зөвлөх үйлчилгээний тендер



Сэтгэгдэл ачааллаж байна ..