“Зарим улс орны парламентын хуралдааны дэг орчуулах, орчуулгыг хянан тохиолдуулах” ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ

2018-06-06 19:42

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

1.    Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зарим улс орны парламентын хуралдааны дэг орчуулах, орчуулгыг хянан тохиолдуулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.    Зөвлөх нь хувь хүн байх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

-    Дээд боловсролтой. Хуульч, төрийн захиргаа, олон улсын харилцааны мэргэжилтэй;
-    Хууль, эрх зүйн орчуулгын чиглэлээр 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай;
-    Хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлэн оролцож байсан ажлын туршлагатай;
-    Монгол хэлний бичгийн өндөр чадвартай.

3.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (анкет /монгол хэлээр/, боловсролын зэргийн дипломны хуулбар, орчуулсан, хянан тохиолдуулсан томоохон ажлын жагсаалт, өмнө орчуулж байсан материал, ижил төрлийн ажил гүйцэтгэж байсан туршлага, чадварыг нотолсон мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.     

4.    Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.    

    Зөвхөн хураангуй жагсаалтад орсон этгээдэд хариу мэдэгдэнэ.

    Гаднах дугтуйд бичих мэдээлэл: “Зарим улс орны парламентын хуралдааны дэг орчуулах, орчуулгыг хянан тохиолдуулах” зөвлөх үйлчилгээний тендер


Хаяг: Сүхбаатар дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж, НҮБ-ын төв байр 511 тоот өрөө
“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн нэгж
 Утас: 7014-4565


Сэтгэгдэл ачааллаж байна ..