Иргэд шуудангаар мэдээлэл авдаг болжээ

2016-03-17 15:25

Баянзүрх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 онд 3 удаа хуралдаж, 9 асуудлыг хэлэлцэж баталсан байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, иргэдийн идэвхтэй оролцоог дэмжин, дүүрэг, хороодод “Иргэний танхим” байгуулан, төлөөллийн байгууллагаас гарч буй шийдвэрт иргэдийн саналыг тусгуулан хэрэгжүүлэхэд гол бодлогоо чиглүүлэн ажиллажээ. 

Дашрамд дурдахад:
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид 2013 оны 9 дүгээр сард хуралдсан наймдугаар хуралдаанаараа төлөөлөгчдийн урамшууллаасаа татгалзах шийдвэрт санал нэгдсэн байдаг. 

Ингэснээр 2014 оны хагас, 2015 оны бүтэн урамшууллын төсвөөр дүүргийн 28 хороонд Иргэний танхим байгуулахаар санал нэгдэн уг ажлыг эхлүүлсэн байна. Нэг хороонд дунджаар 20 гаруй сая төгрөгийн засварын болоод, тохижилтын ажил хийгдсэн бөгөөд шинэхэн Иргэнийи танхимуудад иргэдийнхээ дунд цаашид хэлэлцүүлэх ажлын эрэмбэ авах санаачилгыг эхлүүлжээ.

Баянзүрх дүүргийн хувьд нийт 28 хороонд Иргэний танхим байгуулагдснаар төр иргэний түншлэлийг хөгжүүлэх, танхимыг шийдвэр гаргах түвшин дэх иргэний оролцооны мэргэшсэн төрийн байгууллага болгон төлөвшүүлэх, танхимын үйл ажилгааны үр нөлөөтэй тогтвортой байдлыг бэхжүүлэх, дотоод чадавхийг дээшлүүлэх, орон нутагт түгээн дэлгэрүүлэхэд арга зүйн туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах цар хүрээг нэмэгдүүлэх зэрэг олон талын эерэг үзүүлэлт бий болж байгааг албаны эх сурвалж онцолж байсан юм. 

Тус дүүргийн ИТХ-аас санаачилсан нэг шинэлэг үйлчилгээ бол төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах үүднээс шуудангийн үйлчилгээг нэвтрүүлээд байна. Ингэснээр иргэдээс ирж байгаа өргөдөл, гомдлын мэдээллийг түргэн шуурхай, хуулийн хугацаанд шийдвэрлэсэн эсэх, аль хэлтэс, мэргэжилтэнд шилжих шийдвэрлэсэн зэрэг мэдээллийг шуудангаар хүргэж эхэлсэн гэсэн үг юм. 

Сар гаруйн хугацаанд 200 гаруй иргэнд шуудангаар мэдээлэл хүргээд байгаа аж. Шуудангийн үйлчилгээг нэвтрүүлснээр иргэдийн амьдарч буй оршин суух хаяг тодорхой болох, өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн бичгэн баримт бий болох зэрэг олон талын ач холбогдолтой аж.
Шуудангийн үйлчилгээ нь Нийслэлийнн Засаг даргын 2013 үны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1086 дугаар тоот журмыг баримтлан иргэний гэрийн хаягаар 15 хоногийн дотор албан ёсны хариултыг өгөх юм байна


Сэтгэгдэл ачааллаж байна ..