ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2018-10-03 08:53

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

1.    Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхэнд (12-25 нас) тэдний нас, сэтгэхүйн онцлог, хөгжлийн хэрэгцээнд нийцсэн хувилбарт сургалтын хөтөлбөрөөр дамжуулан УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаа, төлөөллийн ардчиллын талаар цогц мэдлэг олгож эерэг хандлага төлөвшүүлэх зорилгоор “Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа ба төлөөллийн ардчилал” сэдэвт сургалтын хөтөлбөр, гарын авлага, хэрэглэгдэхүүн боловсруулах Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.    Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа ба төлөөллийн ардчилал сэдвээр сургалтын хөтөлбөр, гарын авлага, хэрэглэгдэхүүнийг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулж, хэвлэхэд бэлэн болгоно.  

3.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь дор дурдсан шаардлагыг хангасан хувь хүн (чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно) байх бөгөөд уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (анкет, боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар, гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, холбогдох материалууд, түншлэлийн гэрээний хуулбар гэх мэт) ирүүлнэ.

Зөвлөхөд тавигдах шаардлага:
    Дээд, эрх зүйч, багш эсхүл мэдээллийн технологийн мэргэжилтэй, магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байна (докторын зэрэгтэй бол давуу тал болно).    
    Мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;
    Ижил төстэй сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулж байсан туршлагатай байх;
    Хууль тогтоох эсхүл боловсролын байгууллагад ажиллаж байсан туршлагатай байх (түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн нь уг шаардлагыг заавал хангасан байна);   
    Сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах чадвартай байх;  
    Баримт бичиг боловсруулах өндөр чадвартай байх;
    Монгол хэл бичгийн өндөр чадвартай байх;
    Англи хэл дээр судалгаа, шинжилгээ хийх чадвартай байх;
    Компьютерийн хэрэглээний програм болон инфографик боловсруулах чадвартай байх

4.    Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 10 дугаар сарын 12-ны 10:30 цагаас өмнө ирүүлнэ үү.

Зөвхөн хураангуй жагсаалтад орсон этгээдэд хариу мэдэгдэнэ.

“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж, НҮБ-ын төв байр, 511 тоот, Утас: 7014-4565

Гаднах дугтуйд бичих мэдээлэл: “Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа ба төлөөллийн ардчилал” сэдэвт сургалтын хөтөлбөр, гарын авлага, хэрэглэгдэхүүн боловсруулах зөвлөх үйлчилгээний тендер


Сэтгэгдэл ачааллаж байна ..