Иргэдэд мэдээллийг бий тэгш хүргэснээр идэвхитэй оролцоог бий болгоно.

2014-10-23 16:14

Өмнөговь аймгийн Сэврэй сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ИТХ ньиргэдээ мэдээлэлээр хангаж, идэвхжүүлэх, аливаа асуудлуудыг иргэдийн саналд тулгуурлан тэдний оролцоотойгоор шийдвэр гаргадаг байх үүднээс олон олон ажлуудыг зохион байгуулж иржээ.

Сэврэй сум нь төрийн байгууллагууд, ИТХ-аас явуулж буй үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг иргэдэд ил тод түргэн шуурхай хүргэж, мэдээллээр цаг тухайд нь хангах зорилгоор “Хатан Сэврэй ” телевиз, Мөрөөдлийн 107 FM, “Хатан Сэврэй” сонинтой болж, ИТХ-ын хуралдааныг шууд дамжуулдаг ажээ.

Мөн хөдөлмөрийнбиржийн машинд ИТХурал, Засаг даргаас гарсан тогтоол, захирамжууд болон төсөвт байгууллагуудын ажлын тайлангуудыг скан хийж оруулж байгаа ньсумын иргэдэд мэдээ, мэдээлэл авах бас нэгэн боломжийг бүрдүүлжээ.

ИТХ-ын дэргэд “Иргэний танхим” байгуулж, ажиллах журмаа батланбүх төлөөлөгч нарыг Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимын сургалтад хамруулсан. Иргэний танхимаар 12 удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийтийн зар мэдээ түгээх журам батласны дагуу нийтийн зар мэдээний самбартай болж,зар мэдээгээ ангилан, 4 өнгийн цаасан дээр гарган мэдээ, мэдээллийг түгээж байна.

Сэврэй сум нь 630 гаруй айл өрхтэй бөгөөд үүнээс 400 гаруй айл өрх хөдөөгийн алслагдсан багт оршин амьдардаг. Иймд алслагдсан хөдөөгийн багийн айл өрхөд сум орон нутгийн цаг үеийн мэдээ, мэдээлэл, сурталчилгааг түргэн шуурхай түгээхдээ 10 өрх айлын дунд 1 ахлагчийг сонгон, ахлагч нарт утсаар мэдээллийг өгч, улмаар ахлагч нь цаашаа 10 өрх айлдаа мэдээллийг дамжуулан түгээх замаар мэдээллийг өртөөлөн хүргэж байна.

Ийнхүү Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ нь иргэдэд мэдээллийг тэгш хүргэснээр төрийн байгууллагуудын үйл ажиллагаа нээлттэй болж, иргэд өөрийн санал бодлоо илэрхийлж,оролцсоноороо чадвар чадавхитай болж, хамтаараа асуудлыг шийддэг болно гэж үзсэний үүднээс дээрх ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.


Сэтгэгдэл ачааллаж байна ..