Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас SMS программ хэрэгжүүлж байна.

2014-10-20 14:17

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын /Цаашид ИТХгэх/ дэргэдэх иргэний танхим нь иргэдэд мэдээлэл  хүргэж, тэдний  оролцоог хангах, төрийн байгууллагуудын мэдээллийг иргэдэд түргэн шуурхай хүргэх үүднээс   SMS программыг 2014 оны 6 сараас эхлэн ашиглаж байгаа нь үр дүнгээ өгч байна.

 Иргэддээ сумаас зохион байгуулж байгаа ажил үйлчилгээний талаар болон, тендерийн урилга, үнийн санал авах мессэжийг орон нутгийн компани болон иргэддээ илгээж орон нутагтаа ямар асуудал тулгарч  байна хэрхэн шийдвэрлэх талаар санал асуулга авч үйлчлэж байна.Өнгөрсөн хугацаанд орон нутгийн хөгжлийн сангийн тухай , малын  хулгайн болон хулгайн антай тэмцэх талаар цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг болон зохион байгуулж байгаа уулзалт, хэлэлцүүлэг, өдөрлөг, тэмцээн, уралдааны талаархи зар мэдээг хүргэж иржээ.   Төрийн болон төрийн бус  байгууллагууд чиглэл чиглэлээрээ иргэдэд зар түгээх, мэдээлэл хүргэх тал дээр SMS программыг ашигладаг юм байна. Иргэдийн зүгээс орон нутгийн хөгжлийн сангаар хийж гүйцэтгэж байгаа ажлын явцад болон хийж гүйцэтгэсэн ажлуудын чанарын тухай санал асуулгад хамгийн их идэвхитэй оролцож, олон саналуудыг ирүүлжээ. SMS – үйлчилгээгээр иргэдийн дунд орон нутгийн  хөгжлийн  сангаар хийгдсэн ажлуудын мэдээллийг тухай бүрт нь иргэддээ  5 удаа явуулж,  иргэдээсээ 3 удаагийн санал асуулга аваад байна.  

2014 оны 10 сарын байдлаар Сүмбэр сумын 1,2,3,4,5,6-р багийн иргэдэд 14 удаагийн мессэжийг нийт 12200 иргэнд 122000 төгрөгийн нэгжний мессэж  явуулаад байгаа ажээ.


Сэтгэгдэл ачааллаж байна ..