“Нутгийн удирдлагын онол, практикийн олон улсын сайн туршлагаар ном орчуулах” ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ

2018-06-06 19:28

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

1. Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд нутгийн удирдлагын онол, практикийн олон улсын сайн туршлагаар ном орчуулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээд (хувь хүн)-ийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь 680 нүүр (145 x 215 мм) номыг орос хэлнээс монгол хэл рүү 90 хоногт багтаан орчуулж, хэвлэхэд бэлэн болгож боловсруулна.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, чадварын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

4. Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 11:30 цагаас өмнө ирүүлнэ үү.

Зөвхөн хураангуй жагсаалтад орсон этгээдэд хариу мэдэгдэнэ.

“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж, НҮБ-ын төв байр, 511 тоот, Утас: 7014-4565

Гаднах дугтуйд бичих мэдээлэл: “Нутгийн удирдлагын онол, практикийн олон улсын сайн туршлагаар ном орчуулах” зөвлөх үйлчилгээний тендер

Сэтгэгдэл ачааллаж байна ..