Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын тэтгэлгийн мэдээ

2016-03-21 15:23
Тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслийн хүрээнд “ Сум хөгжүүлэх сангийн журмын  үйл ажиллагаанд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тавих хяналтыг сайжруулах нь”  тэтгэлэгийг хэрэгжүүлжээ. 
Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын дагуу сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр байгуулах "Сум хөгжүүлэх сан" бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, төсөл сонгон шалгаруулах, сангаас зээл олгох, эргэн төлүүлэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулахаар заасан байдаг. 
2015 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр  суманд дээрх журмын хэрэгжилтэнд хяналт шинжилгээ үнэлгээ  хийсэн.
Төслийн зорилго нь: 
Иргэдийн оролцоотой хяналтын тогтолцоо байгаа эсэхийг тодруулах
Хяналтын арга замыг тодорхойлох, боловсронгуй болгох
Багуудад ИТХ-ын төлөөлөгчид ИНХ-ын дарга нартай хамтран нийт 1200 хүний дунд судалгааг санал асуулгын хэлбэрээр хийж гарын авлага, номыг хэвлүүлэн 1700 хүнд тараан,төслийн талаар сургалт, мэдээллийг хийсэн.
Судалгааны үр дүнд:
Төрийн үйлчилгээний чанар хүртээмж хангалттгүй
Мэдээллийн ил тод байдал хангагдаагүй
Хяналтын үүрэг иргэнд бус төрд байгаа
Асуудал бүрэн шийдвэрлэгддэггүй зэрэг зөрчлүүд илэрсэн.
Яагаад Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн ашиглалт хангалттгүй байна вэ?
Төрийн сангийн дотоод хяналт сул, дэд бүтцийн хөгжил сул, насанд хүрэгсдийн боловсролд анхаардаггүй, хөдөлмөр эрхлэх сонирхол бага, мэдээлэл бага байдаг нь асуудлын суурь шалтгаан  байна гэж үзсэн. Үүнээс үүдэн ядуурал өсөх, ажилгүйдлийн тоо буурахгүй,эдийн засгийн өсөлтийн удааширлалт, архидалт, ухамсарын доройтол их байна. 
Иргэдийн оролцоо тунхаг төдий байгаа нь  хэн хэзээ яаж оролцохоо мэдэхгүй, нийгмийн баялагаас жигд хүртэж чадахгүй, төрд итгэх итгэл алдарсантай холбоотой байна.
Сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, өөр хүний нэр дээр зээл олгох, суманд жижиг дунд үйлдвэр хөгжихгүй байх, ажлын байр нэмэгдэхгүй байх зэрэг нь  мэдээллийн ил тод байдал хангалтгүй байгаатай холбоотой.
НҮБ-аас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд СХС-гийн үйл ажиллагаанд ИТХ-аас тавих хяналтыг сайжруулах үлгэрчилэн дүрэм, Хяналтын маягтуудыг шинэчилэн, хяналтын маягтыг өрхүүдээр тараасан.
Судалгааны дүнг гарсан саналуудыг эрэмблэн жижиг дунд үйлдвэрийн менежментийн бодлого, төслийн үр ашиг тооцох нийгмийн аудит, нэмэгдсэн ажлын байрны тоо зэргийг цаашид онцгойлон анхаарч ажиллах зөвлөмжийг гаргасан.


Сэтгэгдэл ачааллаж байна ..

  • ӨНӨӨДӨР:
  • 533
  • НИЙТ:
  • 39 008