ТӨСЛИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2018-06-18 14:42

     Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн сургагч багш нарын сургалт Удирдлагын академид явагдаж байна.

    Төслийн хүрээнд 2016 оноос хойш ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан суурь сургалт, багийн ИНХ-ын дарга нарын сургалт, тэргүүлэгчдийн манлайллын сургалтуудыг зохион байгуулаад байна.

    Эдгээр сургалт болон төслийн хүрээнд зохион байгуулагдсан бусад үйл ажиллагааны үр дүнг бататгах, үнэлэх, сайн туршлагыг түгээх, нэвтрүүлэх ажлыг төслийн сургагч багш нарын мэдлэг, туршлагын дэмжлэгтэйгээр явуулах зорилгоор энэ удаагийн Сургагч багш нарын сургалт-семинарыг зохион байгуулж байгаа юм.


Сэтгэгдэл ачааллаж байна ..