ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2014-09-11 18:27

Улсын Их Хурал, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" (MON-13/101) төслийн хүрээнд төслийн сурталчилгаа хийх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх нь байгууллага байх бөгөөд дараах шаардлага тавигдана.

  • Тухайн салбарт 3-5 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх
  • Мэргэжлийн тоног төхөөрөмжтэй байх
  • Гурваас доошгүй орон тооны ажилтантай, ажилтнууд нь энэ салбарын мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2014 оны 9-р сарын 26-ны 16:30 цагаас өмнө ирүүлнэ үү.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (байгууллагын танилцуулга, өмнө нь гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт, ажилтнуудын боловсрол, чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт гэх мэт) ирүүлнэ. Мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхүүдийн хураангуй жагсаалтыг гаргана. Мэдүүлэг бэлтгэх, ирүүлэх, тендерийн бичиг баримтыг худалдан авахтай холбогдсон зардлыг зөвлөх өөрөө хариуцна. Тендерийн бичиг баримтыг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50 000 төгрөгөөр худалдан авч болно.

 

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн нэгж

Хаяг: Улаанбаатар хот-15141, ш/х-303

Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 11 дүгээр байр, 6 дугаар давхар, 606 тоот өрөө

Утас/Факс: (51) 264565


Сэтгэгдэл ачааллаж байна ..