ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2019-02-08 11:43

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

1.    УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл нь “Нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр дэмжлэг үзүүлэх” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.    Зөвлөх нь хувь хүн байх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
-    Дээд боловсролтой, эрх зүйч эсхүл төрийн удирдлагын мэргэжилтэй. Өөр салбарын мэргэжилтэй бол төрийн болон нутгийн удирдлагын байгууллагад 10-аас дээш жил ажилласан туршлагыг үүнтэй дүйцүүлэн үзэж болно.
-    Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
-    Төрийн удирдлага эсхүл нутгийн удирдлагын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх.
-    Албан бичиг баримт боловсруулах өндөр чадвартай байх
-    Монгол хэлээр болон бусад гадаад хэлээр судалгаа, шинжилгээ хийх чадвартай байх.

3.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох баримт бичиг (CV, боловсролын зэргийн диплом, ажлын туршлагын талаарх мэдээлэл гэх мэт)-ийг хэвлэж, дугтуйнд хийж битүүмжлэн,  дор дурдсан хаягаар 2019 оны 02 сарын 21-ний өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

    Ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгавар хүргүүлэх зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргана. Зөвхөн хураангуй жагсаалтад орсон этгээдэд хариу мэдэгдэнэ.

4.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг доорхи хаягаар болон 7014-4565 утсаар авч болно.


“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн нэгж
Сүхбаатар дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж, НҮБ-ын төв байр 511 тоот өрөө
Утас: 7014-4565



Сэтгэгдэл ачааллаж байна ..