НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН ГАРЛАА

2018-05-02 16:03

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН ГАРЛАА


            Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ШХА-ийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус байгууллагын түншлэл, хамтын ажиллагааг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр зарласан.

            Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар Улаанбаатар хот, Дархан-уул, Завхан, Төв, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай, Булган, Дундговь, Увс зэрэг 10 аймгаас нийт 23 төрийн бус байгууллага санал ирүүлэв.

            Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар байгуулагдсан Санал шалгаруулах хороо ирүүлсэн саналуудыг тэтгэлэгийн удирдамжид заасан шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд дараах ТББ-ууд шалгарч, 2018 онд тэтгэлэгт үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр боллоо.

            Нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус байгууллагын түншлэл, хамтын ажиллагааг дэмжих тус тэтгэлэгт хөтөлбөр нь ИТХ-ын үйл ажиллагаа, дотоод бүтэц, журмыг боловсронгуй болгох, ажлын алба, хороодыг чадавхжуулах, шийдвэрийн чанар, хэрэгжилтийг сайжруулах, төрийн үйлчилгээ, орон нутгийн төсөв санхүү, уул уурхайн салбарын үйл ажиллагаанд иргэдийн эрх ашгийн үүднээс хяналт тавих, иргэдийн оролцооны шинэ хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд зорилготой юм.

ТББ-ын нэр

Тэтгэлгийн санал

Хамтран хэрэгжүүлэх

 ИТХ, ИНХ

1

Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Холбооны Дархан-Уул аймгийн салбар

Нийтийн сонсголд суралцах нь

Дархан сумын Малчин багийн ИНХ

Дархан сумын ИТХ

2

Тунгаамал төв ТББ

/Улаанбаатар/

Бодлогын үнэлгээ хийх ажилд ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах нь

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын ИТХ

Чингэлтэй дүүргийн ИТХ

3

Өрнөх хөгжил ТББ

/Завхан аймаг/

Байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцооны тогтвортой механизм бий болгох

Улиастай сумын ИТХ

Улиастай сумын Богдын гол, Жаргалант багуудын ИНХ

 

4

Захиргааны шинэ санаачлага

/Улаанбаатар/

НӨУБ-ын төсвийн хяналтын чиг үүргийг иргэдийн оролцоотой чадавхжуулах нь

Сүхбаатар дүүргийн ИТХ

Сүхбаатар дүүргийн 5 хорооны ИНХ

5

Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн

/Улаанбаатар/

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар дахь газар олгох үйл явцыг иргэдийн оролцоотойгоор ил тод, нээлттэй болгох нь

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ИТХ

Алаг-эрдэнэ сумын Хатгал тосгон

6

Хил хязгааргүй алхам

/Улаанбаатар/

ИТХ-ын хяналтын чиг үүргийн хүрээнд Хурлын хороодыг чадавхжуулах, жишиг дүрэм, журам, аргачлал, сайн туршлага бий болгох

Төв аймгийн ИТХ

Төв аймгийн Баян сумын ИТХ

           

 


Сэтгэгдэл ачааллаж байна ..

  • ӨНӨӨДӨР:
  • 389
  • НИЙТ:
  • 1 590 346