БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРДЭНЭЦОГТ СУМЫН ТЭТГЭЛГИЙН МЭДЭЭ

2016-04-29 15:29

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслөөс хэрэгжүүлж буй  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (ИТХ)  үйл ажиллагааг дэмжих тэтгэлгийн хүрээнд  Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум нь “Иргэний танхимын үйл ажиллагааг идэвхжүүлэх, иргэний танхимыг явуулын хэлбэрээр ажиллуулах нь”  тэтгэлгийг амжилттай хэрэгжүүлжээ.
Тэтгэлгийн хүрээнд Эрдэнэцогт сумын ИТХ-аас  зургаан  багийн айл өрхүүдээс,  иргэд олон нийтийн өмнө тулгамдаж буй асуудлыг судлах, төрийн үйлчилгээний чанар хүртээмжид иргэдээр үнэлгээ дүгнэлт хийлгэх, санал асуулга, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг олон ажлуудыг хэрэгжүүлжээ.
Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын үйлчилгээний чанар хүртээмж, Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын үр өгөөжийг, Газрын харилцаа, бэлчээр ашиглалт, байгаль орчны хамгааллын асуудлаар, мал эмнэлгийн үйлчилгээний чанар хүртээмж, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэсэн чиглэлээр санал асуулгын маягт боловсруулан багийн иргэдээс санал асуулга авах ажлын хэсэг байгуулан багуудад ажиллуулжээ.
Иргэдээс санал асуулга авах ажлын хэсэг нь 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж,  нийт 417 иргэнээс авсан, санал асуулгыг чиглэл тус бүрээр ялган,  саналуудыг нэгтгэж,  дүгнэхэд дараах дүн гарчээ.

1. Засаг даргын тамгын газрын үйл ажиллагааг
                     75.2 %  сайн
                     20.8 % дунд 
                     4 %   муу
2.“Цогц эрдэм” бүрэн дунд сургуулийн үйл ажиллагааг
                     74.1 % сайн
                     22.3 % дунд
                     3.6 % муу
3.Хүүхдийн  цэцэрлэгийн  үйл ажиллагааг 
                      78.3 % сайн
                      19.8 % дунд
                       1.9 %   муу
4.Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг 
                        71.3 % сайн
                        25.2  %  дунд
                         5  %  муу
5.Соёл спортын төвийн үйл ажиллагааг
                         73.7  %  сайн
                         25,2  % дунд 
                         1.1 %  муу
 6. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалтын ажилд иргэдийн
                         86.7 % сайн
                         13,3 % дунд   гэсэн үнэлгээ иргэд   өгсөн байна

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 417 иргэнээс авсан  санал асуулгын дүнд шинжилгээ хийж, төрийн үйлчилгээнд хяналт тавих,  иргэдээр хэлэлцүүлж гарсан саналыг, сумын хөгжлийн бодлогод хэрхэн тусгах,  шийдвэр гаргах түвшинд хүргэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан ажээ.










Сэтгэгдэл ачааллаж байна ..

  • ӨНӨӨДӨР:
  • 443
  • НИЙТ:
  • 38 918