Говь-алтай аймгийн Баян-уул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зар мэдээний журам баталжээ.

2014-10-06 12:35

Говь-алтай аймгийн Баян-уул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал / Цаашид ИТХ гэх/ нь сумынхаа  өрх гэр, иргэн бүрийн хувьд бодож төлөвлөсөн  санал санаачлага дээр тулгуурлан нутгийн өөрөө удирдах байгууллагын алсын хараатай бодлого, өндөр соёлтой төрийн үйлчилгээ, иргэддээ хандсан  чадвартай, хариуцлагатай Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөвшүүлэхийн төлөө зорилт тавин ажиллаж  байна.

Баян-уул сумын ИТХ  нь  иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хангах үүднээс îëîí íèéòèéí íýýëòòýé ñàíàë àñóóëãà ÿâóóëах, сургалт сурталчилгаа хийх, иргэдээ идэвхжүүлэх болзолт уралдаан зарлах, бүтээн байгуулалтын ажлуудыг хийх, танилцах, туршлага судлах аялал хийх, өрхтэй харилцах дэвтэр хөтлөх, зар мэдээллийг түгээх болон эмчилгээ оношлогооны баг аваачин сумынхаа иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийлгэх гэх мэт  иргэд рүү чиглэсэн шинэлэг ажлуудыг санаачлан эхлүүлээд байна.

Сумын ИТХ-ын хуралдаанаар зар мэдээний журмыг баталж сумын хэмжээнд " Би хээл хахууль авахгүй, өгөхгүй" уриатай 6 зар мэдээний самбарыг албан байгууллага, гудамж талбай, ШТС, ус түгээх цэгт байрлуулжээ. Зар мэдээний самбаруудад ИТХ-ын төлөөлөгчид хийж гүйцэтгэсэн ажлын тухай болон төлөвлөж буй ажлынхаа талаарх мэдээллийг цаг хугацаа алдахгүйгээр иргэдэд хүргэдэг болсон ажээ.

Мөн сумын хурлын төлөөлөгчид хурлын тогтоол шийдвэр, орон нутгийн цаг үеийн мэдээллийг иргэд сонгогчиддоо цаг тухайд нь хүргэх, тэдний санал бодлыг сонсож, ИТХ-ын хуралдаанд асуудал оруулан шийдвэрлэж ажилласан болон айл өрх бүрт хүрч ажилласан тухайгаа хөтөлдөг " Өрхтэй харилцах дэвтэр"- тэй болсон.

Эдгээр ажлуудыг хэрэгжүүлж эхэлснээр төлөөлөгчид сонгуульт ажилдаа идэвхитэй хандаж,  иргэдийн төлөөлөл болон ажиллах боломж бүрдэн иргэд төлөөлөгчийн харилцаанд  ахиц гарч байгаа юм байна.

 


Сэтгэгдэл ачааллаж байна ..