Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас барилга байгууламжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явууллаа.

2014-09-29 11:10

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 2014 оны 04 дүгээр сарын 23 -ны өдрийн 58 дугаар тогтоолоор барилга байгууламжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулжээ.

Ажлын хэсгийн ахлагчаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч А.Болатханаар ахлуулсан аймгийн ИТХ-ын төлөөлөгч 3, МХГ-ын барилга хяналтын улсын байцаагч, барилгын салбарын мэргэжилтэн гээд 7 хүний бүрэлдэхүүнтэй аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжаар аймгийн төвд баригдаж буй 5 нийтийн орон сууцны барилгууд болон “Тирлик”, “Ах-Дам” Захын дотор баригдаж байгаа 33 түр байруудад үзлэг шалгалт хийсэн болно. Холбогдох хууль тогтоомжуудын хэрэгжилт, мэргэжил арга зүйн зөвлөлгөөгөөр хангах цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах зорилгоор энэхүү шалгалтыг явууллаа.

Ажлын хэсгийн ахлагч аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч А.Болатханаас: 
Аймгийн ИТХ-аас барилга байгууламжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх болсон гол шалтгааныг тодруулахад тэрбээр: Нутгийн өөрөө удирдах байгууллагын нэг чиг үүрэг нь хяналтын чиг үүрэг байдаг. Энэ тал дээр манай Баян-Өлгий аймгийн хурал нилээд олон ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа түүнийхээ хүрээнд энэ шалгалтыг хийхээр тогтоол гарган ажиллаа. Аймгийн төвд сүүлийн жилүүдэд барилга угсралтын ажлын хэмжээ эрс нэмэгдэж улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаас гадна хувийн хөрөнгө оруулалтаар иргэд аж ахуйн нэгжүүд нийтийн орон сууцны барилгуудыг ихээр сонирхон барьдаг болж байна. Хүн амын орон сууцны хангамжийг сайжруулах, асуудал нь төрийн бодлогоор дэмжигдэж байгаа хэдий боловч ард иргэдийн аюулгүй байдлыг хангах, барилгын салбарт мөрдөгдөж байгаа норм дүрэм стандартуудын хэрэгжилтийг хангах,эрүүл ахуй,хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах асуудал түүнээс илүү чухлаар тавигдах болж байна. Иймээс энэ шалгалтыг явууллаа хэмээлээ.

Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгах талаар аймгийн ИТХ-ямар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх вэ? гэсэн асуултанд А.Болатхан: Хотын төв хэсэгт газар олгох асуудлыг ганц нэг дарга ,мэргэжилтний гарын үзүүрээр үзэмжээр шийдэж байгаа өнөөгийн зарчмыг халж эдгээр асуудлыг газар, барилгажилтын зөвлөл байгуулах замаар хурлаар хэлэлцэн шийдвэрлэх шаардлага тавигдаж байна. Үүний тулд “ Өлгий хотын дотор барилга барихаар газрын эрх олгох,барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах журам”-ыг Аймгийн ИТХ-аас шинэчлэн батлан мөрдүүлэхээр ажиллана гэсэн хариултыг өглөө.

Энэхүү шалгалтаар барилга байгууламжийн угсралтын ажлын чанар стандартын мөрдөлтөнд нарийвчилсан хяналт шалгалт хийх эрх бүхий барилгын улсын байцаагч нь комисст оролцож чадаагүй тул газар дээр нь зөрчлийг арилгах албан шаардлага өгөх ,барилга угсралтын ажлыг түр зогсоох талаар эрх хэмжээ дутмаг байсан учраас цаашид комисоос гарсан санал болон тэргүүлэгчдээс гарсан шийдвэрийг үндэслэн ГХБХБГазар, МХГазраас эрх үүргийн дагуу иж бүрэн шалгалтыг дахин тусгайлан хийхээр шийдвэрлэжээ.




Сэтгэгдэл ачааллаж байна ..