Нутгийн удирдлагын байгууллагуудаас үйл ажиллагаагаа иргэдэд танилцуулдаг ажлын тайлангийн загварууд

2016-02-01 19:07

Ганцаарчилсан ярилцлагын тэмдэглэлээс:

БЗД-ийн үйл ажиллагааны чиглэл болон 2014 онд хийсэн ажлын талаар тайлан болгож ном тараасан. Мөн ЗДТГ-ын үйл ажиллагааны тайлан , 1111 лавлах утас, цахим сайтуудар өргөдөл гомдол хүлээж авах гэх мэдээлэл багтсан. Энэ номыг жил бүр гаргадаг бөгөөд айл өрх бүрт тараадаг. Гэр хорооллын интернетгүй иргэдэд мэдээлэл хүргэхэд энэ нь хамгийн тохиромжтой арга юм.

Улаанбаатар хот БЗД-ийн Засаг дарга

Аймаг, сумын хувьд бол хэвлэл мэдээллээр иргэдэд мэдээлэл хүргэдэг. Сум жилд дээд тал нь 3-4 удаа сонин гаргадаг. Сонины нэг нүүрэнд ИТХ-ын талаар, үлдсэн хэсэгт нь бусад үйл ажиллагааны талаар нийтэлдэг. Тэгж сонин тараахаар яг үнэхээр ойлгоод уншсан хүн бол байж л байдаг. Аймгийн хувьд бол хуралдаанаа телевизээр үзүүлдэг. Нээлттэй явуулдаг.

 Өвөрхангай аймаг, Гучин ус сумын багийн Засаг дарга

Бид бүхэн ЗДТГ-тай хамтраад Тариалангийн жавхаа гэдэг сонингоор дамжуулан иргэдэд мэдээлэл өгдөг. Бид Tarialan.Khuvsgul.khural.mn гээд  цахим хуудастай болсон. Мөн хүмүүст фейсбүүкээр мэдээлэл өгдөг.

Хөвсгөл аймаг, Тариалан сумын ИТХ-ын дарга

Багийн ИНХ дээр  багийн өдөрлөг нээлттэй хаалганы өдөрлөгөөр  иргэддээ үйл ажиллагаагаа тайлагнадаг. Мөн ” иргэдээ сонсъёо” өдөрлөг, уулзалт зохиож, улирал тутмын сонин хэвлэл, жилдээ нэг удаа тухайн жилийн ажлын тайланг орон нутгийн телевизээр танилцуулдаг. Шарын гол сум нь өөртөө орон нутгийн Од телевизтэй хөдөөгийн ганц сум юм.

Дархан –Уул аймаг, Шарын гол сумын Засаг дарга

Судалгаанд оролцсон ИТХ-ын Төлөөлөгчид, Засаг дарга нарын хувьд үйл ажиллагаа, гаргасан шийдвэрүүдтэй холбоотой мэдээлэл болон холбогдох утасны дугаар, өөрсдийн танилцуулага, зураг зэрэг мэдээллийг багтаасан хэвлэмэл материалыг өрх бүрт тараадаг бөгөөд үүнийг иргэдэд өөрсдөө таниулах, иргэдтэйгээ харилцах харилцааны гол аргын нэг гэж үзэж байна.

Иргэдээс ИТХ-ын үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн тайлан , хэвлэмэл материал хүлээн авсан эсэхийг тодруулахад Улаанбаатар хотын иргэдийн 24%, орон нутгийн иргэдийн 28% нь тийм гэж хариулжээ

.Харин нийт судалгаанд оролцочдын хувьд 26% нь ямар нэгэн  хэвлэлмэл материал  хариулсан. Гэтэл төлөөлөгчид болон нутгийн улирдлагын зүгээс  нийт өрхийн хамгийн багадаа 60%-д хэвлэмэл материал тараасан хэмээн  мэдээлсэн байна.

Гэрт нь хэвлэмэл материал ирсэн гэсэн иргэдээс уншиж танилцсан эсэхийг тодруулахад Улаанбаатар хотын иргэд 64%, орон нутгийн иргэдийн 79% нь уншиж танилцсан байна. Тухайн хэвлэмэл материалыг уншиж танилцсан иргэдийн 23%-ийг 60 ба түүнээс дээш насныхан эзэлж байна.

 Хөдөө орон нутагт хэвлэмэл материалыг уншиж танилцах нь хотын иргэдээс их байна.Уншиж танилцдаггүй хүмүүсээс шалтгааныг тодруулахад сонгуулийн материал гэж боддог, хэн хийсэн нь  мэдэгдэхгүй бүгд л би хийсэн гэсэн байдаг, унших сонирхол төрддөгүй, иймэрхүү зүйлээс залхсан учраас уншдаггүй гэсэн байна. 


Сэтгэгдэл ачааллаж байна ..