ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2018-06-25 13:21

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд www.khural.mn цахим хуудсыг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь цахим хуудасны одоогийн ажиллагаа, хандалт, ашиглалт, үндсэн бүтэц, цэсний бүрэлдэхүүн зэрэгт дүн шинжилгээ хийх, цахим хуудас сайжруулах санал зөвлөмж бэлтгэх ажлыг хуанлийн 45 хоногт багтаан гүйцэтгэнэ.

Зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээлэл болох анкет, ижил төстэй ажлын туршлага, боловсролын зэргийн диплом, бусад ур чадварыг нотлох үнэмлэх, сертификатийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан санхүүгийн санал, ажлын төлөвлөгөөний хамт ирүүлнэ.

Сонирхсон этгээд дэлгэрэнгүй мэдээллийг /ажлын даалгавар/ www.khural.mn хаягаар орж авах бөгөөд материалаа 2018 оны 6 дугаар сарын 29-ний 11:00 цагаас өмнө доор дурдсан хаягаар ирүүлнэ үү.

“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж, НҮБ-ын төв байр, 511 тоот, Утас: 7014-4565

Сэтгэгдэл ачааллаж байна ..