“236 – 336” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН САЙН ТУРШЛАГА

2016-05-13 17:14

Говь-Алтай аймгийн Алтай сум нь манай улсад байдаг цахилгаан эрчим хүчний эх үүсвэргүй хоёр сумын нэг. Тус сум нь Салхины хүчээр ажилладаг эрчим хүч гаргадаг эх үүсвэртэй. Салхитай, бүрхэг өдөр тог бага хуримтлагдана. Сард 480 мянган төгрөг төлөөд интернет ашигладаг,  хурд  тул  шилэн дансны мэдээллээ төв рүү хүргүүлдэг ажээ.

Говь-Алтай аймгийн Алтай сумын Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  өнгөрсөн онд 2 удаа хуралдаж 17 тогтоол, Тэргүүлэгчдийн хурал 13 удаа хуралдаж 31 тогтоол шийдвэр гарган ажилласан.
Сумын ИТХ-аас тухайн суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудаас иргэдэд хүргэж буй үйлчилгээний чанар хүртээмжид болон, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж байгаа ажлуудад үнэлгээ хийх чиглэлээр “Хяналт шалгалт” хийх ажлын  төлөвлөгөө гарган, ажиллажээ.  Мөн Ерөнхий боловсролын  сургуулийн сурагчдын тооны хичээлийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Математикжсан анги” шалгаруулах журам, БСШУЯамнаас зарласан “Цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэгч багш” шалгаруулах журмыг тус тус ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас баталсан юм .
Баг хөгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулсан баталсан. Дэд хөтөлбөрт ойрын 6-8 жилд сумыг тогтой болгон, хүн амын орлогыг нэмэгдүүлэн, иргэдийн чадавхийг сайжруулах талаар түлхүү тусгасан байна

Иргэдийн нийгмийн идэвхийг сайжруулах, төрийн байгууллагуудаас гарч байгаа бодлого шийдвэрт иргэдийн  оролцоог нэмэгдүүлэх зорилгоор  сард хоёр удаа иргэдийн дунд  236, 336 гэсэн уулзалт, хэлэлцүүлгийн  арга хэмжээг зохион байгуулдаг ажээ.

236 гэдэг  нь :
Сар бүрийн 2 дахь долоо хоногийн 3 дахь өдрийн 6 цагаас төрийн байгууллагууд иргэдэд хийсэн ажлын тайлангаа хэлэлцүүлэн уулзалтыг зохион байгуулдаг.

336 гэдэг нь:
Сар бүрийн 3 дахь долоо хоногийн 3 дахь өдрийн 6 цагт ИТХ-аас иргэдэд шинээр гарсан дүрэм, журам, хууль эрх зүйн, болон шинэ мэдээ мэдээллийг өгдөг ажээ.
 

ИТХ-аас  2012-2015 онд Тэргүүлэгчдийн 37 удаагийн хурлаар  80 тогтоол, ИТХ-ын 11 удаагийн хурлаар 68 тогтоол шийдвэр гаргасан бөгөөд тэдгээрийг  иргэдэд танилцуулах аяныг зохион байгуулан, тогтоол, шийдвэрийн эмхтгэлийг сумын бүх өрхүүдэд хүргүүлж, танилцсан  хүмүүсийн саналыг бичгээр авч,  хурлаас гарч байгаа шийдвэртээ тусган ажилладаг байна.
Тус сумын Иргэний танхим 2014 онд нээгдсэн бөгөөд 400 гаруй хүний дунд 8 удаагийн санал асуулга , хэлэлцүүлэгүүдийг  “Уламжлаа сэргээж –Эдийн засгаа хэмнэе” “Архигүй Монгол” “Засаг захиргаан нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын өөрчлөлтөд санал авах”, “Сумын төвийн гудамж талбайд нэр өгөх”   сэдвүүдээр зохион байгуулсан бөгөөд  гарсан саналуудыг сумын үндсэн чиглэл, ЗДТГ, ИТХ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгуулан ажилласан.

Сэтгэгдэл ачааллаж байна ..