НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАЖ БАЙНА

2018-03-12 09:05

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАЖ БАЙНА

Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн нэг зорилт нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид ИТХ гэх/-ын зохион байгуулалтын чадавхыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх юм.

Үүнд  ИТХ-ын үйл ажиллагаа, дотоод бүтэц, журмыг боловсронгуй болгох, ажлын алба, хороодыг чадавхжуулах, шийдвэрийн чанар, хэрэгжилтийг сайжруулах, төрийн үйлчилгээ, орон нутгийн төсөв санхүү, уул уурхайн салбарын үйл ажиллагаанд иргэдийн эрх ашгийн үүднээс хяналт тавих, иргэдийн оролцооны шинэ хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлууд багтана.

    Тэтгэлэгт хөтөлбөр нь ИТХ болон төрийн бус байгууллага /цаашид ТББ гэх/-ын хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх, харилцан суралцах, туршлага, сургамжаа солилцох боломжийг бий болгох зорилготой.

Тэтгэлгийн саналыг “ТББ-ын тэтгэлэг-2018 /байгууллагын нэр/”  гарчигтайгаар 2018 оны 03 сарын 30-ны өдрийн 10:00 цаг хүртэл huralmn@gmail.com хаягаар pdf форматаар хүлээн авна. Заасан хугацаанаас хожимдож ирүүлсэн саналыг хүлээн авахгүй.

Тэтгэлгийн удирдамжийг дор хавсаргав.  


Хаяг:
“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь”
Төсөл хэрэгжүүлэх нэгж
Улаанбаатар хот-14201, Сүхбаатар дүүрэг
Нэгдсэн Үндэстний гудамж, НҮБ-ын байр, 511 тоот
Утас: 7014-4565


  • ӨНӨӨДӨР:
  • 395
  • НИЙТ:
  • 1 590 352