Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын дэргэдэх Байгаль орчин, Аялал жуулчлал, Хүнс хөдөө аж ахуйн бодлогын хороо хуралдлаа

2025-07-02

ИТХ-ын дэргэдэх Байгаль орчин, Аялал жуулчлал, Хүнс хөдөө аж ахуйн бодлогын хороо 7 сарын 02-ны өдөр төлөөлөгчдийн 85%-ийн ирцтэйгээр хуралдаж доорх асуудлуудын талаар мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өгч, дүгнэлтийг гаргасан.
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
1. 2025 оны модны хуваарьт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
2. БХНСангийн зардлаар хийгдэж буй хортон шавжтай тэмцэх ажлын талаар мэдээлэл сонсох тухай
3. Сумын хог хаягдал зохицуулах менежментийн төлөвлөгөөг хэлэлцэх тухай
4 Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хороо, хяналтын зөвлөл, үндсэн чиглэлийг хэлэлцэх тухай гэсэн 4 асуудлыг авч хэлэлцээд
✅ ААН-үүд эхний хагас жилийн мод бэлтгэлийг хийж дуусган, ойн орлого төвлөрүүлсний дараа, дараагийн мод бэлтгэлийн хуваарийг ААН-д олгох
✅Иргэдээс гарч буй гомдол саналын дагуу ИТХ-аас 5000 га талбайд хийгдэж буй хортон шавьж устгах ажилд хяналт тавих ажлын хэсгийг байгуулан хяналт тавьж, иргэдэд мэдээлэл хүргэх
✅Сумын Засаг даргад цаашид ажлын хэсэг байгуулан хортон шавжийн тэмцлийн ажлын явцад хяналт тавьж, тухай бүр мэдээ мэдээллийг иргэдэд хүргэж ажиллах
✅Хог хаягдал зохицуулах менежментийн төлөвлөгөө, хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хороо, хяналтын зөвлөл, үндсэн чиглэлийн төслийг оруулж ирснээр нь 07 сарын 03-ны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж хэлэлцүүлэхээр дүгнэсэн.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9555
7872 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%