Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ ТӨВ БАЙГУУЛЛАА.

2024-01-11

 

УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, нутгийн удирдлагын байгууллагуудтай хамтран Хууль тогтоомж сурталчлах төвийг орон нутагт үе шаттайгаар байгуулж байна. Тодруулбал, өнгөрөгч онд Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төвүүдийг байгуулсан билээ.

 

     УИХ-ын Тамгын газраас ЗГХЭГ, Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран дөрөв дэх Хууль тогтоомж сурталчлах төвийг Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дэргэд байгуулж, энэ сарын 10-нд нээлтээ хийлээ.

 


     Нээлтийн үйл ажиллагаа УИХ-ын Тамгын газар болон Говьсүмбэр аймгийн  ИТХ хоорондын хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаагаар эхлэв.

 

Тус төвийн үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангахад талуудын хүлээх эрх, үүргийг тодорхойлж, хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллахаар УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл нар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хууль тогтоомж сурталчлах төв нь УИХ, Засгийн газар, аймгийн ИТХ-аас гаргасан шийдвэрийг иргэдэд танилцуулах, эрх зүйн мэдлэг олгох, хэлэлцэн баталж буй хуулийн төсөлд иргэдийн саналыг авч тусгах, хууль тогтоох үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр хүргэхэд чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй явуулна.

 

Үүний зэрэгцээ ЕБС-ийн сурагч, их, дээд сургуулийн оюутнууд, өсвөр үеийнхэнд ардчиллын суурь мэдлэг олгох, хууль тогтоох үйл ажиллагааны мөн чанарыг ойлгуулах, нийгмийн хариуцлагатай, оролцоотой иргэнийг төлөвшүүлэхэд анхаарч, Парламентын боловсрол хөтөлбөрийг танилцуулах, оролцоог хангахад чиглэж ажиллах юм.

 

Төвийн нээлтийн үйл ажиллагаанд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны ахлах зөвлөх Х.Энэбиш, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн зохицуулагч С.Алтанхуяг, "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төслийн зохицуулагч Л.Мэнд-Амар, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь болон Сүмбэр сумын ИТХ, ЗДТГ-ын төлөөлөл, “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн сурагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.

 

УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дэргэдэх Хууль тогтоомж сурталчлах төвд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг гардуулан өгч, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов. Ташрамд тэмдэглэхэд, УИХ стратеги төлөвлөгөөндөө тусгасны дагуу дараагийн Хууль тогтоомж сурталчлах төвийг ирэх сард Орхон аймагт байгуулах юм.

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%