Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“НИЙГМИЙН ИННОВАЦ БА ЖЕНДЕР” СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-12-27

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүний эрхийг хангах Үндэсний хороо, "Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн" ТББ хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа  “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгч, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон сургалт, хэлэлцүүлгийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Төв аймгийн иргэдийн Төлөөгчдийн Хурлын дарга Ц.Жамбалсүрэн, Засгийн газрын Ахлах референт П.Энхсайхан нар хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн юм. Сургалт, хэлэлцүүлгийг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, “Эмэгтэйчүүд, залуучуудын оюуны сан” ТББ, Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны эрдэмтэн, багш нар зохион явууллаа.

Тухайлбал, “Пиар ба нийгмийн сүлжээний нөлөөлөл” сэдвээр Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, доктор Д.Оюунтунгалаг, “Нийгмийн инновац-Эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвээр “Эмэгтэйчүүд, залуучуудын оюуны сан” ТББ-ын тэргүүн, доктор Ц.Бүжидмаа, “Зөрчлийн менежмент” сэдвээр Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма, “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал” сэдвээр Төв аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Буманбуян нар илтгэл мэдээлэл хийсэн юм.

            Швейцарын хөгжлийн агентлагийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” дэд төсөл 2.4 жилийн хугацаанд хэрэгжээд  энэ оны 12 дугаар сард дуусгавар болж байгаа бөгөөд төслийн баримт бичигт ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдөд чиглсэн сургалт зохион байгуулахаар заасны дагуу энэхүү суургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

 

 

Төслийн нэгж

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%