Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ

2023-04-21

       Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийлгэхээр Зөвлөх үйлчилгээний гэрээг хууль зүйн ухааны Доктор Ph.D С.Сүхбаатартай байгуулж хамтран ажиллахаар боллоо.

         Хяналт шинжилгээ, үнэлгээний ажил нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн тодорхой зүйл, заалтыг хамрах бөгөөд хуулийн хэрэгжилт, үр нөлөөг нэмэгдүүлэх, анхаарч сайжруулах зүйлсийг илрүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх, зайлшгүй нэмэлт зохицуулалт хийх шаардлагатай холбогдох байгууллагыг мэдээлэл, зөвлөмжөөр хангаж, хуулийн хэрэгжилтийг сайжруулахад  дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.

          Энэ хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  нутгийн өөрөө удирдах байгууллагатай холбоотой зүйл заалтын хэрэгжилтийн байдалд судалгаа хийх, хуулийн хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан дүрэм, журам батлалт, мөрдүүлэлтийн байдал, хуулийн дагуу ИТХ-аас батлан мөрдүүлэх дүрэм, журмын батлалт, мөрдүүлэлтийн байдал, 20 дугаар зүйлд заасан орон нутгийн чиг үүргийн эрх зүйн зохицуулалтын байдалд судалгаа хийж, хуулийн хэрэгжилтийг хангах нэмэлт зохицуулалт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах юм.

           Хуулийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийсний дараа хэлэлцүүлгийг орон нутгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төлөөллийн байгууллага болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтны оролцоотой зохион байгуулах төлөвлөж байгаа  аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%