Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХҮНИЙ ЭРХИЙН МАНЛАЙЛАГЧ-ТӨЛӨӨЛӨГЧ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2023-04-11

Нутгийн өөрөө удирдах байгууллага шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг нэвтрүүлэх, чадавхжуулах зорилготой “Хүний эрхийн манлайлагч-Төлөөлөгч”  сургалтын гурав дахь хэсгийг  2023 оны 4 дүгээр сарын 6-7-ны өдөр зохион байгууллаа.

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүний эрхийг хангах Үндэсний хороо, “Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн” ТББ хамтран зохион байгуулсан уг сургалтад нийслэл болон 9 дүүргийн ИТХ-ын 30 төлөөлөгч хамрагдсан юм. 

Сургалтад “Цахим орчинд хүний эрхийг хүндэтгэх нь” сэдвээр Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн гүйцэтгэх захирал Ц.Тамир, “Хувийн манлайллын төлөвлөгөө” сэдвээр “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын захирал Т.Амарзаяа, “Хүний эрхийг хамгаалах олон улсын тогтолцоо: Монгол Улсын хамтын ажиллагаа” сэдвээр Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагчийн газрын Хүний эрхийн үндэсний зөвлөх Ч.Алтангэрэл нар сургалт орсон бөгөөд сургалтын бодлогын зочноор Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан оролцож санал солилцлоо.

Хоёр өдөр үргэлжилсэн тус сургалтад “Хөгжих эрхийг биелүүлэх нь: Нийгэм, эдийн засгийн асуудал” сэдвээр Хүний эрх, хөгжил төвийн тэргүүн Г.Уранцоож, “Хүний эрхийн индексийн ач холбогдол”, “Хүний эрхийн мэдрэмжтэй төсөвлөх нь” сэдвээр Хүний эрхийг хангах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан нар сургалт орж, оролцогчдын дунд Хүний эрхийн асуудлаар мэтгэлцээний тэмцээн зохион байгуулсан нь онцлог байлаа.

Оролцогчдын тухайн нутаг дэвсгэртээ хэрэгжүүлсэн ажлын танилцуулгыг нийтийн сонсгол хийсэн байдал, шинэ төсөл санаачилж үр дүнтэй хэрэгжүүлсэн байдал, гомдол шийдвэрлэсэн байдлаар оноо өгч дүгнэхэд Налайх дүүргийн баг тэргүүлэн, удаах байрыг Чингэлтэй дүүрэг, гутгаар байрыг Баянзүрх дүүрэг эзэлж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын талархал, дурсгалын зүйлээр шагнагдав. Сургалтын эцэст бүх оролцогчид “Сургалтад хамрагдсан гэрчилгээ” гардан авлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%